millennium parade "U" / монгол орчуулга
Хосода Маморү найруулагчийн “Луу ба сэвхэт гүнж” анимэйшн бүтээлийн дуу "U"-г орчуулсан.
細田守監督のアニメーション映画『竜とそばかすの姫』のメインテーマ「U」をモンゴル語訳しました。ネイティヴの先生による添削を経て掲載していますが、例によって口頭でのやりとりであったため綴りや単語間違いがある場合があります。
U
Үг, аяыг зохиосон: Цүнэта Дайки
Дуучин: Накамүра Кахо
Лалалай лалалай хэн ч мэдэхгүй
Нэр ч үгүй цаг мөчийг өнгөрөөнө
Тэр хавирган саранд хүрч
Лалалай лалалай чамайг танимаар байна
Илэрхийлж чадамгүй, айдалтай өглөөг олон угтсан ч
Нэр ч үгүй цаг мөчийг өнгөрөөнө
Тэр хавирган саранд хүрч
Лалалай лалалай чамайг танимаар байна
Илэрхийлж чадамгүй, айдалтай өглөөг олон угтсан ч
Нярайн хүй тасалсан тэр агшинд
Дэлхийгээс төөрсөн мэт санагдана
Нүдэнд харагдах зүйлс чамруу гунигтайгаар инээмсэглэвэл
Айхгүйгээр нүдээ аньсгаарай
Дэлхийгээс төөрсөн мэт санагдана
Нүдэнд харагдах зүйлс чамруу гунигтайгаар инээмсэглэвэл
Айхгүйгээр нүдээ аньсгаарай
За бүгдээрээ наашаа бөмбөрийн дуун гарч буй чиг рүү
За өсгийгөө товш сэтгэл татагдах зүг рүүгээ
За зэрэглээнд уусаж хийсэл амьдралыг туулан
За өсгийгөө товш сэтгэл татагдах зүг рүүгээ
За зэрэглээнд уусаж хийсэл амьдралыг туулан
Лалалай лалалай зогсохгүй
Хайрыг мэдэх хүслийн ид шид
Цаг хугацаагүй, өглөөнөөс орой хүртэл
Лалалай лалалай чамайг танихыг хүсье
Юу ч өнгөрөөхгүйгээр, цаг хугацаа хэнийг ч хүлээхгүй
Хайрыг мэдэх хүслийн ид шид
Цаг хугацаагүй, өглөөнөөс орой хүртэл
Лалалай лалалай чамайг танихыг хүсье
Юу ч өнгөрөөхгүйгээр, цаг хугацаа хэнийг ч хүлээхгүй
Хэрцгий хувь заяа, эсэргүүцэх аргагүй хувь тавилан
Бодох засалгүй ойртох, элсэн шуурганы улмаас
Юу ч харагдахгүй ч чамд итгэмээр байна
Айлгүйгээр нэг алхам урагшилбал
Бодох засалгүй ойртох, элсэн шуурганы улмаас
Юу ч харагдахгүй ч чамд итгэмээр байна
Айлгүйгээр нэг алхам урагшилбал
За бүгдээрээ наашаа бөмбөрийн дуун гарч буй чиг рүү
За өсгийгөө товш сэтгэл татагдах зүг рүүгээ
За тэнгэрт нисэх халиман дээр сууж зөрөөд амьдралыг амтлаарай
За өсгийгөө товш сэтгэл татагдах зүг рүүгээ
За тэнгэрт нисэх халиман дээр сууж зөрөөд амьдралыг амтлаарай
Лалалай лалалай хэн ч мэдэхгүй
Нэр ч үгүй цаг мөчийг өнгөрөөнө
Тэр хавирган саранд хүрч
Лалалай лалалай чамайг танимаар байна
Илэрхийлж чадамгүй, айдалтай өглөөг олон угтсан ч
Нэр ч үгүй цаг мөчийг өнгөрөөнө
Тэр хавирган саранд хүрч
Лалалай лалалай чамайг танимаар байна
Илэрхийлж чадамгүй, айдалтай өглөөг олон угтсан ч
Зүүд болбол битгий сэрээрэй, амьдрал нь давтаатай биш болохоор
Цаг хугацаа хэнийг ч хүлээхгүй
Цаг хугацаа хэнийг ч хүлээхгүй
Эх сурвалж:
Накамүра Кахогийн танилцуулга
Хэд хэдэн арга хэмжээ, хөгжмийн наадамд оролцсон түүний хоолой, яг хөгжим мэт гэсэн шуугиан дэгдээсэн Киото мужаас гаралтай дуучин, хөгжимчин Накамүра Кахо.
Гоцлол, хос, хамтлаг зэрэг янз бүрийн хэлбэрээр хөгжмийнхөө төрөл жанрыг өргөжүүлсээр байна.
Тоглолт бүрэн өөр, үзэх тоолонд шинэ сонин зүйлс өнгө аяс харагдана. Цаашид ч бас дотоодод гадаад уран бүтээлийн хүрээгээр өргөжүүлэхээр төлөвлөж байна.
Эх сурвалж:
Дууны тухай
“U” гэдэг нь 2021 оны 7 сарын 16-нд нээлтээ хийсэн Хосода Маморү найруулагчийн “Луу ба сэвхэт гүнж” анимэйшн бүтээлийн дуу юм. Ая зохиогч Цүнэта Дайки(хамтлаг: millennium parade、King Gnu、PERIMETRON)уг аяыг нь зохиж, киноны гол дүр болох Белле буюу Сүзүгийн дууг оруулсан Накамүра Кахо уг дууг дуулжээ. Дууны клипыг дүрс зураграачаар Сасаки Шюү(millennium parade、PERIMETRON), найруулагчаар Такахата Шин, Маэда Юүжи (Margt(PERIMETRON)) хамтран уг бүтээл дээр ажиллажээ. Киноны бүтээлд бүхэлдээ millennium parade-гийн онцлог болох “хошин мэдрэмж”-ийг харуулсан бүтээл болжээ.
Эх сурвалж:
Music Natalie (音楽ナタリー) https://natalie.mu/music/news/436833
コメント
コメントを投稿