『想像の共同体』の序章の一部のモンゴル語訳
最近は学術的なモンゴル語作文の練習として、ベネディクト・アンダーソン著『定本 想像の共同体-ナショナリズムの起源と流行』(白石隆・白石さや訳)の序章を訳していました。というわけで、今回は国民の定義が示された序章の最後の6段落のモンゴル語訳を載せます。著作権的に配慮して一部のみの掲載としましたが、権利的にこれも権利的に微妙なので問題があればご連絡ください。
参照元は上記の本の24-26ページです。長い文は分解し、日本語風な表現はなるべく平易にするように努力しましたが、モンゴル語的に不自然な表現が多いかもしれません。前回の作文と同様にモンゴル人の先生に添削していただきましたが、口頭でのやりとりだったため綴りや単語に誤りがある場合もあります。
ちなみに、モンゴル語では「想像の共同体」という用語の定訳がないようです。想像はтөсөөлөл、共同体はхамтын бүлэгやхамтын нийгэмлэгと訳してあるウェブページが多いようなので、その辺りの訳を使いました。
…Тийм учраас антропологийн үүднээс (“хамаатан”, “шашин”-ыг тодорхойлохтой нэгэн адилаар) үндэстнийг дараах байдлаар түр тодорхойлъя. Үндэстэн гэдэг нь хүний сэтгэлд төсөөлөгдсөн нийгмийн хамтын бүлэг (imagined political communities) бөгөөд тэр нь зарчмын хувьд хязгаарлагдмал төдийгүй, хараат бус бие даасан шийдвэр гаргах субъект гэсэн утгаар төсөөлөгддөг.
Үндэстэн гэдэг нь (хүний сэтгэлд) төсөөлөгдсөн зүйл юм. Яагаад гэвэл ямар ч жижиг үндэстэн байсан иргэд нь хоорондоо танилцах, уулзах, эсвэл бие биенийхээ тухай тэр болгон сонсохгүй хэдий ч хүн бүр сэтгэлдээ хамтын нэгдэл (communion) гэж боддог. Энэхүү төсөөлөх үйлдэлийн талаар Ренан “Үндэстний мөн чанар нь иргэн бүр харилцан хамтран эзэмшин олон зүйлийг хуваалцаж байдаг хэдий ч ихэнх зүйлийг таг мартчихсан байдаг” хэмээн өөрийн гэсэн онцлог тойроо аргаар илэрхийлж бичжээ. Мөн Геллнер дараах шийдэмгий шинэ сэргэг онолыг дэвшүүлсэн. “Национальзм гэдэг нь үндэстний өөрсдийн ухамсрын сэрэлт биш, харин угаасаа байгаагүй газарт үндэстнийг нээх гэсэн үг.” Геллнерийн энэ онол нь жаахан хэтрүүлэхтэй боловч үнэндээ минийхтэй адил санал илэрхийлж байна. Гэвч тэр национальзм гэдэг нь хот хуурамгийн баг гэсэн санаа илэрхийллийн хүссэн тул “зохиол”-ыг “төсөөлөл”, “бүтээл” бус “дуураймал”, “мэхлэлт”-тэй зүйрлэсэн нь энэ онолын сул тал. Ингэснээр тэрээр үндэстнээс илүүтэйгээр “үнэний” хамтын бүлэг оршдог хэмээн хэлэхийг оролцсон. Гэвч бодит байдал дээр өдөр тутам таардаг барал эртний тосгоноос арай том бүх хамтын бүлэг (үнэндээ иймэрхүү барал эртний тосгод ч мөн адил) төсөөлсөн хэрэг юм. Хамтын бүтэг нь түүний үнэн худлаа хамаагүй тус бүлгийг төсөөлөгдөж буй хэв маягаар ялгагддаг. Жава арлын тосгоны иргэд өөрсдөө нэг ч удаа уулзаагүй хүмүүстэй холбоотой гэдгийг сайн мэддэг байсан. Гэвч тэрхүү холбоо нь өмнө нь хувь хүн өөр өөрийн онцлогтойгоор, хувь хүн төвтэйгөөр хязгааргүйгээр ихсэж багасах хамаатан садан болон эзэн ажилтны холбоогоор төсөөлөгддөг байсан. Жава хэлэнд саяхны хүртэл “нийгэм” гэсэн хийсвэр утгатай байгаагүй. Мөн өнөө үед бид нар хуучин дэглэмийн францын язгууртныг нэг анги давхарга гэж боддог. Гэвч сүүлийн үеэс яг үнэндээ ингэж боддог босон. “Гүнтэн Х гэж хэн болох” гэсэн асуултад энгийн үед “дээдэстний нэг” бус “Х гүнтэн”, “Y ноёнтны хатагтны овог ах”, “Z ханхүүйгийн зочин” гэж хариулах болов уу.
Үндэстэн нь хязгаарлагдмал гэж төсөөлөгддөг. Яагаад гэвэл, нэг тэрбум хүнтэй хамгийн том үндэстэн ч гэсэн өөрчлөмтгий хэдий ч хязгаартай хилтэй бөгөөд хилийн цаанад бусад үндэстнүүд амьдардаг. Аливаа үндэстэн өөрсдийгөө нийт хүн төрөлхтөнтэй яг адилхан гэж боддоггүй. Ямар ч хичнээн аврага националист байлаа гэсэн (нэгэн цагт христосын шашинтнууд зөвхөн христосын шашинтэй дэлхий бий болохийг мөрөөдлөө ч гэсэн) бүх хүн төрөлхтөн өөрсдийхөн нэг үндэстэнтэй нэгдэх гэж төсөөлөхгүй.
Үндэстэн нь бие даасан шийдвэр гаргах гол субъект гэж төсөөлөгддөг. Яагаад гэвэл уг үндэстний гэсэн ойлголт нь соён гэгээрүүлэл үзэл болон хувьсгал бурхнаас заяадаг анги давхаргат гүрний дэглмийн мөн чанарыг устгасан тэр цаг үед бий болсон учраас юм. Тус үе нь нийтлэг шашины гүн сүсэгтэн байсан ч иймэрхүү шашнууд олоноор зэрэгцэн оршдог бөгөөд тус тусын шашны бодитой хэмээн тодорхолж буй хүрээ болон хамрах хүрээний хооронд том ялгаатай гэсэн бодит байдалтай нүүр тулах үе ирсэн бөгөөд хүн төрөлхөний тэрхүү үе шатанд хөгжсөн үндэстэн нь эрх чөлөөг, эсвэл “бурхан дор” бол бурхнаас олгосон эрх чөлөөг мөрөөддөг. Энэхүү эрх чөлөөг нь баталгаажуулж бэлэг тэмдэг болсон үндэстэн нь бий даасан эрхт улс юм.
Эцэст нь, үндэстэн нь нэг хамтын бүлэг гэж ойлголддог. Яагаад гэвэл тухайн үндэстний дотор бодитоор эрх тэгш бус байдал, мөлжлөг байсан ч гэсэн ард түмэн цаг ямагт ижил тэгш, гүн гүнзгий нөхрийн хайраар бие биенийгээ төсөөлөгддөг. Харин эцэст нь энэ нөхрийн хайраасаа болж өнгөрсөн 2 зуун турш хэдэн мянга, хэдэн миллион хүн энэхүү зүгээр нэг хязгаарлагдмал төсөөллийн зохион бүтээлийн төлөө бие биеэнийгээ алж эсвэл өөрсдөө үхэх замаа сонгосон.
Тэдний үхэл нь бид нарыг национализмын ил болгосон үндсэн асуулттай нүүр тулгаруулдаг. Яагаад сүүлийн үеийн (хоёрхон зууны турш) ядмаг төсөөлөл нь ийм аймшигт золиосыг бий болгосон вэ? Энэ асуултын нэг хариултыг национальзмын соёлын гарал үүслээс хайх боломжтой.
コメント
コメントを投稿